БНСУ стратегийн нөөцөөсөө 7,23 сая торх газрын тос гаргахаар шийдвэрлэжээ.

БНСУ стратегийн нөөцөөсөө 7,23 сая торх газрын тос гаргахаар шийдвэрлэжээ.

БНСУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөсөө 7.23 сая торх газрын тос гаргахаар шийдвэрлэжээ.

"Олон улсын болоод дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, Украины хямрал, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөж буй энэ үед иргэд болон эдийн засагт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор энэхүү шийдвэр гаргасан" гэж тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орон Украинын хямралын улмаас нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэж болзошгүй байгаатай холбоотойгоор стратегийн нөөцөөсөө нийт 120 сая торх нефть гаргахаар тохиролцжээ. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд Сөүл 7.23 сая баррелийг гаргахаар болсон нь тус улсын хувьд олон улсын ийм санаачилгуудын үеэр гаргаж байсан хамгийн их хэмжээ юм.

120 саяын тал орчим хувийг АНУ, Япон гаргах бөгөөд гаргасан хэмжээгээрээ хоёрдугаарт орж байгаа бол БНСУ гуравдугаарт бичигдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.