"Дижитал шилжилт" салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
"Монголын эдийн засгийн форум-2022" хүрээнд болсон "Дижитал шилжилт" салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанд БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Эстони улсын цахим засаглалын гүйцэтгэх захирал Ханнес Асток, Томё Эдтек ХХК-ийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан, ГрэйпСити Монгол компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Хязгааргүй шийдэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Габит нар оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Эстони улсын цахим шилжилтийн туршлагын талаар мэдээлэл авлаа.
Салбарын төлөөллүүдийн хувьд хүний нөөцийн асуудлыг хөндөж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд мэдээллийн технологийн боловсролыг ЕБС-ас нь олгох нь чухал гэдгийг онцоллоо.
Мөн цахим шилжилтийг хөдөө, орон нутгийн малчдад хүртээмжтэй байлгахын тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс "Цахим жишиг аймаг" загварыг танилцуулж, хөдөө орон нутгийн иргэдэд биечлэн очиж, төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ энэ ондоо багтаад 330 сумыг бүрэн шилэн кабельд холбоно гэдгийг онцолсон юм.
Үүний зэрэгцээ, цахим хөгжлийн багц таван хуулийн талаарх мэдээллийг салбарын төлөөллүүдэд өгсөн юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.