Улаанбаатар хотын орон сууцны үнэ өсжээ.
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ.
2022 оны гуравдугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.