БНСУ-ын дахин 2 компани Монголд нисэх эрх авлаа

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас Монголын нийслэл Улаанбаатарт шууд нислэг хийх эрхийг хоёр компанид нэмж олголоо.
Ирэх зургаадугаар сараас эхлэн Jeju Air Co, T'way компаниуд нислэг үйлдэж эхэлнэ. Jeju компанид 7 хоногт дөрвөн удаа, T'way компанид 7 хоногт гурван удаа Инчён, Улаанбаатарын хооронд нислэг хийх зөвшөөрөл өгсөн байна.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын том компани Korean Air Lines Co 7 хоногт зургаа, Asiana Airlines Inc компани 7 хоногт гурван удаа Монголд нислэг үйлдэж байгаа бөгөөд тус хоёр компанид дахин нэг, нэг нислэгийн эрх олгожээ.
Ийнхүү Монгол, БНСУ-ын хооронд агаарын тээврийн өрсөлдөөн ихэссэнээр нислэгийн үнэ буурах боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.