Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна

Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна

Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна.
Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:
• Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
• Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
• Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
• Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
• Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
• Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль
Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.