Дэлхийн түүхэнд өнөөдөр

Дэлхийн түүхэнд өнөөдөр

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Сербид өнөөдөр Армийн өдөр бол Финландад Эх орны өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Брюс Бокслейтнер, Стивен Болдуин, Ким Грайст, Эмилио Эстевес, Саманта Мэтис, Канадын жүжигчин Дебора Кара Ангер, Исландын кино найруулагч, жүжигчин Фридрик Тор Фридрикссон, Их Британийн жүжигчин Кэтрин Тейт, египет гаралтай Америкийн жүжигчин Рами Малек, Оросын уран гимнастикч, олимпын аварга Алина Кабаева, дуучин Виктория Дайнеко, Бразилын хөлбөмбөгч Марсело Виейра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг бут цохижээ.

1958 оны энэ өдөр БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид нутаг буцаж буй хятад ажилчдын нэгдүгээр ээлжийг галт тэрэгний буудал дээр үдэж мордуулав.

1972 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотод гарын үсэг зуржээ.

1989 оны энэ өдөр ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1949 оны энэ өдөр ЗСБНХУ Баруун Берлинийг бүслэлтээ албан ёсоор зогсоов.

1965 оны энэ өдөр Баруун Герман Израил улстай дипломат харилцаа тогтоожээ.

1967 оны энэ өдөр Софи хотод ЗСБНХУ болон Болгарын хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан туслалцааны шинэ гэрээг үзэглэв.

1971 оны энэ өдөр Сен-Тропд Мик Жаггер, Бианка Перес-Мора Масияс нар гэрлэжээ.

1993 оны энэ өдөр Эстони улс Европын зөвлөлд оров.

1998 оны энэ өдөр Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин анх удаагаа интернэтээр 30 минутын турш дэлхийн янз бүрийн улсаас ирсэн 14 асуултад хариулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.