ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.05.26.

ӨРНИЙН ЗУРХАЙ  2022.05.26.

Хонь

Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр хүмүүсийн анхаарлыг хүсэж байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь хүмүүс танд хэт их анхаарал хандуулж магадгүй юм. Танд тусламж хэрэггүй болсон үед ч зааж, зөвлөж эхэлдэг олон сайн санаат хүмүүс өнөөдөр төвөгтэй байх вий.

Үхэр

Өнөөдөр та бусдын нөлөөнд амархан өртөх болно. Иймээс нөлөөллөөс айх зүйлгүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээгээрэй.

Ихэр

Хөдөлгөөн ихээр хийх өдөр. Өнөөдөр танд уйтгартай байхгүй. Өөр хэн нэгнийг энэ ашигтай үйл ажиллагаандаа татаж оролцуулаарай. Таны идэвхтэй үйл ажиллагаанд нэгдэхийг хүсдэг хүмүүс бий.

Мэлхий

Өнөөдөр муу зуршлаасаа салахад хамгийн тохиромжтой өдөр биш. Ядарч, зарим зүйл ямар ч утгагүй болно. Иймээс зарим төлөвлөгөөгөө хойшлуулахад гэмгүй.

Арслан

Энэ өдөр танд бусад хүмүүс атаархмаар сайхан мэдрэмж төрнө. Хэрэв таны ойр дотны хэн нэгэнд гэнэтийн баяр тохиолдвол тэр хүнд чин сэтгэлээсээ баяр хүргэ. Ингэж чадахгүй бол анхаарлаа огт хандуулахгүй байхыг хичээгээрэй.

Охин

Өнөөдөр та ичиж зовохгүй. Бүх зүйлийн зөв хариултыг хялбархан олох боломжтой. Хүмүүс танаас илүү олон асуулт асуухыг хүлээх л үлджээ. Мэдлэгээсээ бусадтай харамгүй хуваалц.

Жинлүүр

Гаднаас таны хувийн нууцад бүдүүлгээр халдаж, сэтгэл санааг бүтэн өдрийн турш сүйрүүлэхийг бүү зөвшөөр. Хүмүүс танаар оролдсон ч та ганцаараа гэлгүйгээр тэмц. Зүгээр суух нь үнэ цэнэтэй юу?

Хилэнц

Энэ өдөр танд гүн гүнзгий сэтгэл ханамжийн мэдрэмж авчрах болно. Гэхдээ бусдаас том зүйлийг бүү хүлээ. Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа бол өөрөө авах хэрэгтэй болно.

Нум

Өнөөдөр таны хийх гол ажил бол дотоод тэнцвэртэй байдал, сэтгэлийн амар амгалангаа хадгалах явдал юм. Юу ч болсон байлаа анхаарлаа хэтэрхий бүү хандуулаарай.

Матар

Бусад хүмүүсийн хэт олон асуудлыг өөртөө бүү үүр. Шийдвэр гаргах үйл явцдаа өөрсдийнхөө хүмүүсийг л оролцуул. Бусдын үйл хэрэгт анхаарал хандуулахгүй байхыг хичээгээрэй.

Хумх

Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө захирагдах юм бол өөрт байгаа зүйлээ алдах эрсдэлтэй. Тиймээс амаа нээхээсээ өмнө дэмий зүйл ярих нь хэр их хэрэгтэй байгаа талаар бодож үзээрэй.

Загас

Эрч хүчтэй байх тул та үргэлж сайн дурын ажилтан мэт байх болно. Хамгийн гол нь нэг л хэв маягаар бүү яв. Та илүү ихийг хийх чадвартай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.