ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.05.27.

ӨРНИЙН ЗУРХАЙ  2022.05.27.

Хонь

Яарахгүй байхыг хичээгээрэй. Үдээс өмнө чухал уулзалт, том ажил хийхэд тохирохгүй. Шинэ зүйл эхлүүлээд хэрэггүй. Хуучин ажлаа дуусгасны дараа өөр зүйл хийх нь тохиромжтой. Алс холоос сайн мэдээ дуулдах магадлалтай. Зарим хонь ажил хэрэгтэй холбоотой сонирхолтой санал хүлээн авна. Энэ өдрийн үдээс хойш ажил хийхэд таатай сайхан. Ихэнх ажил чинь амжилтад хүрч, эртний хүсэл мөрөөдөл тань биелэх нигууртай. Магадгүй хуучин төсөл, төлөвлөгөө биелэх боломж гарч ирнэ. Сандарч тэвдэлгүй, нөхцөл байдлыг ашиглаарай.

Үхэр

Өглөө бие даан ажиллахыг эрмэлзээрэй. Эргэн тойрны хүмүүс, ажлын андууд тань таны бодол санааг ойлгож, дэмжихгүй. Ажил болон гэр оронд санал зөрөлдөх зүйл гарна. Та биеэ барьж, хэрүүл маргаанаас зайлсхийж чадах ч хүнд байдалд орох магадлалтай. Харин үдээс хойш ээлтэй сайн. Янз бүрийн хүмүүстэй харилцан ойлголцож, шинэ танилууд чинь таныг хүндлэх болно. Хэрэв та өөрөө санаачилга гаргавал сүүлийн үед сэтгэлийг тань зовоож байгаа асуудлууд сайн талдаа шийдэгдэнэ.

Ихэр

Энэ өдөр санхүүгийн асуудлаа шийдэхэд гол анхаарлаа хандуул. Учир нь танд аз дайрах магадлал өндөр гэж од эрхэс сануулж байна. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгө орж ирж, ашигтай наймаа, хэлэлцээр хийх болно. Шинэ төлөвлөгөө, санаа төрж, албан тушаал ахихын тулд одоо юу хийх хэрэгтэйгээ ойлгоно. Хувийн асуудалд ч ээлтэй өдөр. Хэл амаа ололцдоггүй байсан хүмүүстэй учраа олж, эвлэрнэ. Эртний найзууд чинь утасдаж, цагийг зугаатай өнгөрүүлэх магадлалтай.

Мэлхий

Чухал хэлэлцээр, ажил хэргийн уулзалтад үдээс өмнөх цагаа зарцуулаарай. Энэ үед та хүмүүстэй хэл амаа хялбархан олж чадна. Эртний найз, шинэ танил хэн ч байсан таны үгийг сонсоно. Урьд өмнө өрсөлдөж байсан талбарт ч хамтран ажиллах болно. Магадгүй дайснууд чинь таны талд орох магадлал өндөр. Үдээс хойш санхүү, эд хөрөнгийн асуудалд анхаар. Байгаа хөрөнгөө хэрхэн зарцуулбал дээр вэ гэдгийг ойлгоно. Зарим мэлхий их орлого олно. Алс холын аялалд таатай. Хайртай хүн, анд нөхөдтэйгээ аялалд гарвал ээлтэй сайн өдөр.

Арслан

Өнөөдөр танд тайван байхад тун хэцүү. Эргэн тойрны хүмүүс чинь таны хэрэгт байн байн оролцож, хоосон яриа, дэмий зөвлөгөөгөөр саад болно. Ганцаараа бие даан ажиллавал бүх ажлаа амжуулж, эртнээс бодоод хийж чадаагүй байсан ажлаа гүйцэтгэж чадна. Чухал ажлуудаа үдээс хойш хийхээр төлөвлө. Санаанд ороогүй газраас хөрөнгө оруулалт орох магадлалтай. Зарим арслангууд маш ашигтай гэрээ байгуулж чадна.

Охин

Төлөвлөгөө ёсоор ажил явахгүй бол бүү сандраарай. Зарим ажлаа хойшлуулахаас өөр аргагүй болно. Гэхдээ шинэ боломж гарч ирэх тул алдалгүй ашиглахыг хичээгээрэй. Том аз дайрах магадлал байгаа. Аз хийморио ашиглаж чадвал ажил хэргийн олон шинэ холбоо тогтоож, мэргэжлийн амжилтад хүрнэ. Ойр дотнын хүмүүс тань танд үнэтэй зөвлөгөө өгч, чадах бүхнээрээ дэмжинэ. Өдрийн сүүлийн хагасыг гэрбүл, эртний найзуудтайгаа өнгөрүүлбэл ээлтэй.

Жинлүүр

Ажиллаад байх өдөр. Өнөөдөр та хамгийн хүнд даалгаврыг ч биелүүлж, бүх хүнийг мухардалд оруулсан асуултын хариуг олж чадна. Таны эрдэм мэдлэг, ур чадвар ач тусаа өгнө. Таныг дутуу үнэлж байсан хүмүүс алдаж байснаа ухаарна. Хувийн амьдралд ч ээлтэй. Хайртай дотно хүнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрөөнө. Гэрбүлийн ямар нэг арга хэмжээ зохиовол амжилттай сайхан болно.

Хилэнц

Хүнд хэцүү үе ихтэй, тайван амгалан бус өдөр. Олон асуудлыг зэрэг шийдэх гэж оролдон, магадгүй өөрийн ажлаас гадна бусдын ажлыг хийх шаардлага гарна. Гэхдээ та өөдрөг хэвээр байна. Таны өөдрөг зан хүмүүст таалагдаж, тантай ойр танилцахыг олон хүн хүснэ. Ажил хэргийн сонирхолтой санаа төрөх магадлалтай өдөр. Гэхдээ шууд хэрэгжүүлэхэд хэцүү. Үдэш нь романтик гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

Нум

Байнга хийдэг ажлаасаа түр ч гэсэн холдвол ашигтай. Шинэ зүйл хийж үзэхэд сайн өдөр. Том амжилт, ялгуусан ялалт гарахгүй ч ямар ч гэсэн баярлах шалтгаан гарна. Эртний танилуудтайгаа уулзана. Тэдэнтэй хамт байхад цагийг сайхан өнгөрөөхөөс гадна маш ашигтай мэдээлэл сонсоно. Хэн нэг нь танд сонирхолтой санал тавихаас гадна үнэтэй зөвлөгөө өгнө. Үдээс хойш бага хэмжээний мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгөө үрж болохгүй.

Матар

Энэ өдөр төлөвлөгдсөн уулзалт, гэрээ хэлэлцээрт маш сайн бэлтгэж байж оролцоорой. Өөрийнхөө ур чадвар, хэрэгтэй үгийг хурдан олдог авьяаст бүү найд. Эртнээс хэлэх үг, тавих саналаа бэлтгээрэй. Ингэж байж та өөрийнхөө зөв гэдэгт хүмүүсийг итгүүлнэ. Үдээс өмнө ажил дээр ямар нэг асуудал гарч магадгүй. Гэхдээ бүү сандар, байдал сайжирна. Үдэш танд бизнесийн шинэ санаа төрж, гэрбүлийнхэн чинь хэрэгжүүлэхэд нь идэвхтэй туслах юм.

Хумх

Та хэн нэгэнд таалагдахыг хүсч байна уу? Тэгвэл энэ өдөр яг тохирно. Яриа хөөрөө нийлж, та сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Ажил хэрэг, хобби, хувийн асуудал гээд ямар ч сэдвээр ярилцсан яриа нийлнэ. Хамтран ажиллах шийдэлд хурдан хүрнэ. Хийж дассан ажлаа та хурдан шуурхай хийх ч шинэ ажил бодсоноос чинь хүндрэлтэй. Азаар таны дэргэд туслаж зөвлөх хүн байна.

Загас

Үдээс өмнөх цаг эхэлсэн ажлаа дуусгах, дутуу орхисноо гүйцээхэд тохиромжтой. Төрийн байгууллагад хандах бичиг баримтын ажлаа өглөө эрт амжуулаарай. Шинэ зүйл эхлэж, туршилт хийх цаг биш. Үдээс хойш мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдэхэд таатай. Ашиг орлогоо нэмэгдүүлж, ашигтай гэрээ байгуулахад сайн. Худалдан авалт хийхэд тохиромжтой. Өөрийгөө болон бусдыг баярлуулахад тохиромжтой барааг сонгож чадна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.