Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Яллагдагч Н.Түвшинбаяр өнгөрсөн хугацаанд талийгаач Э.Энхбатын ар гэрт нөхөн төлбөр болгож 2.7 тэрбум төгрөгийг өгчээ. Түүнчлэн нэмж 400 гаруй сая төгрөг олгохоор болсон бөгөөд хоёр үл хөдлөх хөрөнгийг талийгаачийн ар гэрт өгөхөө мэдэгдсэн. Уг хоёр үл хөдлөх хөрөнгө нь Н.Түвшинбаярын эхнэрийн нэр дээр байдаг аж. Тиймээс хохирогчийн өмгөөлөгч Н.Түвшинбаярын эхнэрийн нэр дээр байдаг хоёр үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хадгалах эрхийг нь хохирогч Э.Энхбатын эхнэрт олгохыг шүүх хурлын үеэр хүслээ. 

Үүнээс гадна хохирогч Э.Энхбатын гурван хүүхэд жилийн 70 сая төгрөгийн төлбөртэй сургуульд явдаг гэдгийг хэлэв. Харин хохирогч Э.Энхбатын эхнэр гурван хүүхдээ 18 нас хүртэл нь сургуулийнх нь төлбөрйг Н.Түвшинбаяраас гаргуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.