“Harley Davidson Russia” байкерын клубүүд маргааш Монголын мото клубүүдтэй хамтран арга хэмжээнд оролцоно

“Harley Davidson Russia” байкерын клубүүд маргааш Монголын мото клубүүдтэй хамтран арга хэмжээнд оролцоно

Баруун Европт хамгийн томоохонд тооцогддог “Ночные волки” (Шөнийн чоно) болон “Harley Davidson Russia” байкерын клубүүд маргааш Монголын мото клубүүдтэй хамтран арга хэмжээнд оролцох гэж байна.

1989 онд Москва хотноо байгуулагдсан ЗХУ, ОХУ-ын хамгийн алдартай “Шөнийн чоно” клуб нь рок хамтлаг, шивээсний уран бүтээлчдийн оролцоотойгоор байкеруудын Олон улсын наадам зохион байгуулдаг. Мөн олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн болон соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж.

Энэхүү алдарт байкер, чопперууд Бямба гарагийн 13:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайд орж ирэх бол Ням гарагийн 12:00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-гийн гаднах талбайд болох ОХУ-ын өдрийн баярт хүрэлцэн ирэх аж.

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан энэ наадам энэ жил Сүхбаатарын талбайд болох юм.

Мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх аж. 

Олон улсын мото фестивальд Монгол, ОХУ-ын нийт 300 гаруй мотоциклчид оролцох юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.