АНУ-д хамгаалалтын хэрэгслийн нөөц бараг дуусаж байна

АНУ-д хамгаалалтын хэрэгслийн нөөц бараг дуусаж байна

АНУ Үндэсний стратегийн нөөцөд хадгалагдаж байсан хувийн хамгаалалтын хэрэгслийн нөөцөө бүрэн шавхаж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан мэдэгджээ.

Нөөц нь дуусаж байгаатай холбоотойгоор АНУ-ын Холбооны онцгой байдлын агентлаг шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хилийн чанадаас худалдан авахыг зорьж байгаа тухай өмнө нь “Reuters” агентлаг мэдээлсэн байна. АНУ үндсэндээ Хятад болон Малайзийг ханган нийлүүлэгч гэж харж байна. Эмнэлгийн хэрэгслүүдэд амны хаалт, эмнэлгийн бээлий, халаатууд багтжээ.

АНУ-ын хамгийн том нөөц болох Үндэсний стратегийн нөөцөд эмнэлгийн зориулалттай эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл хадгалагддаг бөгөөд эдгээрийг онцгой байдлын үед болон эмнэлгийн зарим хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа үед ашигладаг байна. Гуравдугаар сарын 18-ны байдлаар 26 сая ширхэг эмнэлгийн болон N95 амны хаалтыг Үндэсний стратегийн нөөцөөс эрүүл мэндийн газрын ажилтнуудад хүргэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.