Ван И Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав

Ван И Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов.

Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Австралид ажиллах болон амрах визийн зохицуулалтын хэрэгжилтийн талаар ярилцав 2022-08-04

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна 2022-08-05

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай өндөрлөлөө 2022-08-06

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна 2022-08-08

ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.08.08. 2022-08-08

Ван И Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав 2022-08-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав. 2022-08-08

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байна 2022-08-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа 2022-08-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах ажлын төслүүдийн явцтай танилцлаа. 2022-08-15

БНСУ-ын Чежү муж улирлын чанартай ажиллах хүч авах сонирхолтой байгааг илэрхийлэв 2022-08-17