Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой

ОХУ-ын Владивосток хотод үргэлжилж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус өнөөдөр бараалхав.

Тус банк нь Монголын арилжааны зарим банктай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байгаа төдийгүй олон улс, бүс нутгийн хэмжээнд байгалийн хий, нүүрс, зэсийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байгаа туршлагатай аж. Энэ хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр сонирхож буй томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн буйгаа Газпромбанкны удирдлагууд илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томоохон 47 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой гэлээ.  

Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын “Роскосмос” корпорацийн Ерөнхий захирал Ю.И.Борисов бараалхаж хоёр орны сансар судлалын салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов. Сансар судлал бол өргөн ойлголт бөгөөд харилцаа холбоо, цахим хөгжил, их өгөгдөл зэрэг өргөн цар хүрээг хамрах учир үүнд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан учир цаашид нягт хамтарч ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.

Мөн өдрийн үдээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер бараалхаж Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 км урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар харилцан мэдээлэл солилцов.

 Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд “Газпром” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт талархаж буйг ноён А.Б.Миллер илэрхийлсэн бөгөөд энэхүү бүс нутаг дамнан хэрэгжих хамтарсан төсөл харилцан ашигтай байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. “Газпром” компани бол байгалийн хий, түлшний олборлолт, нийлүүлэлтээр дэлхийн гол тоглогч учраас хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд онцлоод цаашид Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бодлогодоо тусгасан томоохон 47 төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг танилцууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа 2022-08-31

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022” зохион байгуулагдана 2022-09-01

БНСУ-ын хил нэвтрэхээс өмнө шинжилгээ өгөх журмыг цуцална 2022-09-01

Ц.Орхон БНСУ-ын лигт тоглохоор боллоо 2022-09-06

Уналт таталтын эмийг эрүүл мэндийн даатгалаас 100% хөнгөлдөг боллоо 2022-09-07

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой 2022-09-08

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо 2022-09-08

У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр замтай боллоо 2022-09-09

БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ 2022-09-10

Монгол "гараар" бүтсэн төмөр замыг нээлээ 2022-09-10

Говийн чоно 2022: Монгол ахуй соёлын өдөрлөг боллоо 2022-09-10