Жүжигчин Б.Амарсайханы найруулсан кино ДЭЛХИЙН НЭЭЛТ хийхээр боллоо

Жүжигчин Б.Амарсайханы найруулсан кино ДЭЛХИЙН НЭЭЛТ хийхээр боллоо

Жүжигчин Б.Амарсайханы найруулж, гол дүрд нь тоголсон "Эргэж ирэхгүй намар" кино Дэлхийн нээлт хийхээр болжээ. Канадын Ванкувер хотноо 41 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Vancouver International Film Festival"-ын "Vanguard Award" хэсэгт шалгаран Дэлхийн нээлтээ хийхээр болсон тус киног зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. 

Канад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд https://viff.org/whats-on/harvest-moon/ холбоосоор орж кино тасалбар худалдан авах боломжтой гэнэ. Тус киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол байгууллагууд дэмжиж ажилласан байна. 

Холливуд Амараа энэ удаад өөрийн бүтээлээр олон улсад гарах замаа засав. Түүний зохиолыг нь бичсэн "Хохирогч" олон ангит уран сайхны кино тун ч чамбай бүтээл болсон. Энэ эрчээрээ урагшилбал дэлхийн хэмжээний кино наадмуудаас шагнал хүртэх өдөр ирэх нь гарцаагүй биз ээ. 

MЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол "ТҮНТҮҮЛЭЙ" өгүүллэгийг хүргэе.

Өгүүлэгч: О.Батсүх

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.