БНСУ-д АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис айлчиллаа
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гаргийн 10:20 цагт Кёнгидо муж дахь АНУ-ын цэргийн баазад хүрэлцэн очжээ.
К.Харрис пүрэв гаргийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцыг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ “инфляцыг бууруулах тухай хууль”-ийн талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ.
К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр Солонгосын хооронд орших Панмүнжомд зочилж, пүрэв гаргийн орой БНХАУ-ыг зорино.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.