УИХ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Эрдэнэбаяр ёсзүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Эрдэнэбаяр ёсзүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр ёсзүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. 

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын даргын Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал нь түүх, соёлын эртний хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Турк Улстай тогтоосон найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага хооронд болон худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. 
Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна. 
Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо. 
Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан. 
Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Батдаваа өсвөрийн дэлхийн аварга боллоо. 2022-10-17

БНСУ-д 160, Японд 68 иргэн хөдөлмөрийн гэрээгээр очжээ. 2022-10-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа 2022-10-17

АН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ. 2022-10-18

П.Сайнзориг: Би нэг ч хүний нэр дурдаагүй шүүмж бичсэн. 2022-10-18

УИХ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Эрдэнэбаяр ёсзүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ 2022-10-19

Монгол Улсад ВИЗГҮЙ ЗОРЧИХ орнууд 2022-10-19

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТАНД ӨРТСӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТУХАЙ 2022-10-19

“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг өнөөдөр тоглоно. 2022-10-19

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана 2022-10-19

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна 2022-10-20