Монголын тамирчид эхний 3 байр эзэллээ

Монголын тамирчид эхний 3 байр эзэллээ

Буудлага спортын ДАШТ-ий 25 метрийн Center Fire Pistol төрөлд цэцээ сорьсон ОУХМ Ц.Мөнхзул алтан медаль, ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль, ОУХМ Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ.

Буудлага спортын түүхэнд нэг төрөлд /25 метрийн том калибрийн гар бууны дасгал/ Монголын тамирчид эхний 3 байр эзэлсэн нь түүхэн үйл явдал болж байна.

Египет улсын Каир хотноо зохион байгуулж буй 53 дахь удаагийн буудлага спортын ДАШТ-д Монголоос 15 тамирчин , 2  дасгалжуулагчийн  бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.