Эрээнд хөл хорио тогтоосон ч ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна
БНХАУ-ын Эрээн хотын Шуурхай штабаас КОВИД-19-ын нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан, энэ сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.
Өнөөдрийн 11 цагийн байдлаар, КОВИД-19-ын халдварын эерэг тохиолдол 3 болж, хотын 9 хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарласан байна. Мөн дээрх өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, хотоос гарах тохиолдолд 48 цагийн хоёр удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байх, цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцийг хангасан ба онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа аж.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдрийн байдлаар 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьчилсан мэдээтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.