БНСУ-ын хүн амын дундаж наслалт өссөн

БНСУ-ын хүн амын дундаж наслалт өссөн

БНСУ-ын хүн амын дундаж наслалт өнгөрсөн онд 83.6 жилд хүрч өссөн нь өндөр хөгжилтэй томоохон орнуудын дунджаас дээгүүр байгааг өнөөдөр танилцуулсан статистик мэдээлэл харуулжээ.

Солонгосын Статистикийн хорооны мэдээлснээр, 2021 онд хүн амын дундаж наслалт өмнөх оныхтой /83.5 жил/ харьцуулахад ялимгүй өссөн байна. Харин 1970, 2000 оны үзүүлэлттэй харьцуулахад 21.3, 7.6 жилээр тус тус өсжээ.

Хүн амын дундаж наслалт гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа /жил/ юм.

2021 онд БНСУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүд 80.6, эмэгтэй хүүхдүүд 86.6 жил амьдрах тооцоо гарчээ. Тус улсад дундаж наслалтын хувьд хүйсийн ялгаа 1985 онд дээд цэгтээ /8.6 жил/ хүрснээсээ хойш буурсаар байна.

БНСУ-ын хүн амын дундаж наслалтыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 38 гишүүн орны хүн амынхтай харьцуулахад эрэгтэйчүүдийнх 2.9 жилээр, эмэгтэйчүүдийнх 3.5 жилээр өндөр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.