Тусгаарлах байрнаас 33 хүнийг гаргаж гэрийн ажиглалтад шилжүүллээ

Тусгаарлах байрнаас 33 хүнийг гаргаж гэрийн ажиглалтад шилжүүллээ

Баян-Өлгий аймагт ОХУ, Казахстан улсаас ирсэн 400 гаруй иргэнийг найман тусгаарлах байранд байрлуулж ажиглаж байсан.

Үүнээс ажиглалтын 14 хоногийн хугацаа нь дууссан 191 хүнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр тусгаарлах байрнаас гаргасан юм. Харин өчигдөр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дахин 33 иргэнийг дарааллын дагуу ажиглах байрнаас гаргаж,  гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах ажиллагаа зохион байгуулж байна.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр өнөөдөр 30 хүнийг тусгаарлах байрнаас гаргах бөгөөд цаана нь 72 иргэн үлджээ. Гэр гэрт нь  тусгаарлаж буй 331 иргэнд мэргэжлийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа ажээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.