АНУ-д их хэмжээний цас орж, хүчтэй хуй салхи шуурахыг анхаарууллаа

АНУ-д их хэмжээний цас орж, хүчтэй хуй салхи шуурахыг анхаарууллаа

АНУ-ын нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд дахин их хэмжээний цас орж, хүчтэй хуй салхи шуурахыг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.

“АНУ-ын төвийн бүсийн Канзас, Небраска, Оклахома, Техас муж улсын нутгаар болон Дундад Өрнөд бүсийн дээд хэсэгт орших Айова, Висконсин, Миннесота, Мичиган, Хойд ба Өмнөд Дакота муж улсыг хүчтэй шуурга дайрч, нойтон цас, цасан шуурга дагуулна”. Түүнчлэн Арканзас, Луизиана болон Техас муж улсын нутгаар хүчтэй хуй салхи шуурч, Аризона, Колорадо, Нью-Мексик болон Юта муж улсын нутагт их хэмжээний цас орохыг АНУ-ын Үндэсний цаг уурын алба твиттер хуудсаараа даваа гарагт анхааруулсан байна.

Өнгөрсөн оны сүүлийн 7 хоногт АНУ-ын ихэнх нутгаар эрс хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас орсон билээ. Тус улсын олон муж улсад хүйтний эрч чангарч агаарын температур огцом буурсан. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлэг нь АНУ-ын төвийн болон зүүн нутагт оршин суудаг 175 сая гаруй иргэдийн хэвийн амьдралд зарим өөрчлөлт оруулаад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.