БНХАУ-д дөрөвдүгээр сарын 4-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа

БНХАУ-д дөрөвдүгээр сарын 4-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа

БНХАУ-ын Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг шинэ коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүс болон хүний амь насыг аврахын тулд амиа золиосолсон эмч, сувилагч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлах шийдвэр гаргалаа гэж тус улсын Төв телевиз мэдээлжээ.


Уг шийдвэрийн дагуу бямба гарагт тус улсад төрийн бүх далбааг бөхийлгөнө. Мөн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг цуцалжээ. Орон нутгийн цагаар 10:00 цагт Хятад даяар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, гурван минут дуугаа хураана.


Албан ёсны статистик мэдээллээр, эх газрын Хятадад 2019 оны 12 дугаар сараас хойш 81 500 гаруй хүн коронавирусний халдвар авч, 3300 гаруй хүн нас баржээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна 2020-04-03

Дундговийн дөрвөн иргэнийг эмнэлгийн машинаар авч ирнэ 2020-04-03

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 266 зорчигч ирж байгаа бөгөөд онгоц 15:50 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна. 2020-04-03

Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө 1 тэрбум орчим ам.доллароор буурч, 2.1 тэрбум ам.долларт хүрчээ 2020-04-03

1А хорооллын бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 12.7 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2020-04-03

БНХАУ-д дөрөвдүгээр сарын 4-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа 2020-04-03

“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана 2020-04-03

ХБНГУ онцгой байдалд ажиллаж буй алба хаагчдын хүүхдүүдэд зориулан өдөр өнжүүлэх ажиллуулж байна 2020-04-03

Дэлхийн Банк Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа 2020-04-03

“2019-nCoV Assay” үндсэн оношлуураар шинж тэмдэг далд үед халдварыг илрүүлэх боломжтой 2020-04-03

Эх орон, ард түмнийхээ эрүүл энх, амар амгалангийн төлөө үргэлж сэтгэл гарган ажиллаж байгаа та нартаа БАЯРЛАЛАА 2020-04-03