Лионель Месси багийнхандаа алтан iPhone бэлэглэжээ

Лионель Месси багийнхандаа алтан iPhone бэлэглэжээ

Аргентины од Лионель Месси амьдралынх нь гол зорилго, мөрөөдөл дэлхийн аварга болох гэж байнга ярьдаг байсан билээ. Өнгөрсөн жил зорилгоо биелүүлэхэд нь тус болсон шигшээ багийн андууддаа тэрээр онцгой бэлэг гардуулжээ.

Шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч нарт Месси алтан iPhone 14 Pro Max бэлэглэсэн байна. Утсан дээр нэр, тоглогчийн дугаар, Аргентины шигшээ багийн лого, 2022 оны дэлхийн аварга гэсэн бичигтэй.

Утасны гадаргууг 24 каратын алтаар чимжээ. Нийт 35 утасны үнэ 200 мянган евро болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.