БНАСАУ-д хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо

БНАСАУ-д хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Умард Солонгост АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ.

Умард Солонгосын Хөдөлмөрчний намын Родон Синмун сонины пүрэв гарагийн дугаарт, тус улсын нийслэл Пёнъян хотод эсэргүүцлийн жагсаал болсон гэж мэдээлсэн байна.

Хоёр улсын цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн оюутнууд болон бусад хүмүүсийн оролцсон энэ жагсаалын үеэр тус улсын Хөдөлмөрчний намын залуучуудын байгууллагын нэг төлөөлөгч “АНУ болон Өмнөд Солонгос ямар их үнэ төлөх ёстойгоо ойлгох болно” хэмээн үг хэлсэн байна.

Хоёр улсын цэргийн нэгдсэн сургууль гуравдугаар сарын 13-нд эхэлсэн. Пүрэв гарагт дууссан "Эрх чөлөөний бамбай" нэртэй энэ сургуулилалттай холбоотойгоор Умард Солонгост энэ хоёр улсыг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байна гэж Пёнъян мэдэгдэж байна. Ням гараг гэхэд 1.4 сая залуу сайн дураараа цэрэгт элссэн гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.

Харин Вашингтон, Сөүл хоёр ирэх сарын 3-нд дахин нэг том хэмжээний бэлтгэл хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.