АНУ-д визийн хураамж 205 ам.доллар болж нэмэгдсэн

АНУ-д визийн хураамж 205 ам.доллар болж нэмэгдсэн

Ирэх сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээллээ.

Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэх аж. Энэхүү өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийнэ төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй юм байна. Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй юм.

Виз хэрхэн мэдүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ustraveldocs.com/mn/index.html цахим хуудаснаас харах боломжтой. Хэрэв нэмэлт асуулт байвал харилцагчийн үйлчилгээний төвийн https://ustraveldocs.com/mn/mn-main-contactus.asp холбоосоор холбогдох юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос сурагчдыг монгол ахуй, соёлтой танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ 2023-04-10

ШАЛГАЛТААР 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19, 20, 21, 22, 26-НЫ ӨДРҮҮДЭД ДУУСАХ ХУГАЦААТАЙ “MAXIM MOCHA GOLD” КОФЕ ИЛРЭЭГҮЙ 2023-04-12

БНСУ-ын сэтгүүлчид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлав. 2023-04-12

Н.Багабанди "Оюу Толгой"-н ТУЗ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 2023-04-12

Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна. 2023-04-13

АНУ-д визийн хураамж 205 ам.доллар болж нэмэгдсэн 2023-04-14

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2023-04-14

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэллээ 2023-04-15

Жуулчдад үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж, серфикат олголоо 2023-04-17

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ӨНӨӨДӨР БҮРТГЭНЭ. 2023-04-17

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ. 2023-04-17