Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан гадаад өрийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн байна.

Танилцуулгын хүрээнд салбарын сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Өнгөрсөн оны есдүгээр сард 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байдалтай байсан. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын чанартай үйл ажиллагааны хүрээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өрийн дүн эерэг болж, дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд “Чингис" бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх сарын нэгний өдөр төлөх ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэл ажлаа хангаад байна. 

Ингэснээр сүүлийн гурван жилд нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Мөн 487 сая ам.долларын богино хугацааны арилжааны зорилгоор аваад байсан бондын өрүүдийг тэрхүү хэмжээгээр нь буурууллаа. Нэмж хэлэхэд, өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн хуралд оролцож байхад одоогийн байдлаар нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээсээ болж, тус сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт сүүлийн жил гаруй хугацаанд хамрагдсан байна. Үргэлжлүүлээд 10 гаруй улс уг хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээрийн шатандаа явж буй. Манай улсын хувьд өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар, энэхүү хөтөлбөрт хамрагдаж болзошгүй байсан гэдгийг дахин хэлье" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: Эмнэлгийн 13А маягтыг цахимаар авах боломжтой боллоо 2023-04-12

УИХ гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ 2023-04-14

Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө 2023-04-25

Б.Пүрэвдорж: Ижил төстэй хэрэг дээр өөр өөр шийдвэр гаргаад байгаа юм 2023-04-25

С.Одонтуяа: Монгол хүнийг ингэж мохоодог ялалдаг аа больчих хэрэгтэй байна 2023-04-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 2023-04-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.04.27/ 2023-04-27

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ 2023-05-03

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 2023-05-04

Б.Баттөмөр: Монгол хүн Монголд амьдрах боломжгүй болчихсон байна 2023-05-04

Т.Аубакир: Иймэрхүү судалгааг чамбайхан айлын эхнэр ч хийчихнэ дээ 2023-05-04