ГССҮТ БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ

ГССҮТ БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо.

Тус баг бүрэлдэхүүнд БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШЕЗ: Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хэлэлцээгүй 2023-05-02

Визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой 2023-05-02

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2023-05-03

Солонгос, Япон, Канад, Куба улсад суух Элчин сайдуудыг томиллоо 2023-05-03

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно 2023-05-04

ГССҮТ БНСУ-ын эмч нартай хамтран тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ 2023-05-05

Үндэсний их баяр наадмын найруулагчаар Б.Анар ажиллана 2023-05-05

БНСУ-ын Цаг уурын газартай туршлага солилцох, хамтран ажиллах талаар уулзалт хийв 2023-05-05

ТББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ 2023-05-05

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 2023-05-05

БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 2023-05-06