Жолоочийн үнэмлэхийн зарим мэдээллийг хасаж, өөрчилжээ

Жолоочийн үнэмлэхийн зарим мэдээллийг хасаж, өөрчилжээ

Европын холбооны гишүүн орнууд болох Чех, Унгар, Бельги зэрэг улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн үндэсний жолоочийн үнэмлэх бусад улсын болон Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын шалгуурыг бүрэн хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа аж.

Энэ нь гадаадын улс орнуудад сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хөндөж буй учир энэ талын судалгаа, шинжилгээг хийж өгөх хүсэлтийг иргэдээс удаа дараа тавьж, ГХЯ-нд хүсэлт ирүүлсэн юм. Үүний дагуу ХЗДХЯ, ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ЦЕГ зэрэг байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, Монгол Улсын жолооны үнэмлэхийн загварыг Венийн конвенцод нийцүүлэх талаар судалж, шинэчилсэн үнэмлэхийн төслийг танилцуулаад байна.

Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийн регистрийн дугаарыг кодолжээ. Үүнтэй уялдуулан жолоочийн үнэмлэхээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хассан байна. Шинэчлэн боловсруулсан жолооны үнэмлэхийн загвар нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй үнэмлэхээс хэмжээ, өнгөний хувьд ялгаагүй, доторх мэдээллийг бага хэмжээгээр өөрчилсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.