Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр буюу 19-нд Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна. Иймд: 

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2023-05-17

Г.Занданшатар: Импортоос хэт хараат энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй 2023-05-17

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана 2023-05-17

Уродинамикийн шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө 2023-05-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана 2023-05-18

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-05-19

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа 2023-05-19

Жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар бусдыг залилж байсан этгээдийг илрүүлжээ. 2023-05-19

Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан талаарх гомдлуудыг Хүний эрхийн дэд хороогоор нээлттэй хэлэлцэнэ 2023-05-19

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв 2023-05-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхлаа 2023-05-22