Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг www.service.ulaanbaatar.mn цахим бүртгэлийн системээр 2023 оны 6 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 30-ний дотор хүлээн авна.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

· Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;

· Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/

· Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;

· Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).

2. Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

· Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);

· Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.

3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

· Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо 2023-06-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав. 2023-06-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна 2023-06-26

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан болов 2023-06-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа 2023-06-28

Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ 2023-06-28

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болж байна 2023-06-30

БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү боломжит бүхий л байдлаар туслахаа илэрхийллээ 2023-07-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2023-07-11

Монгол, Солонгосын бизнес уулзалтаар “Янзтай ясны шөл” экспортын эрхээ баталгаажуулав 2023-07-18

Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд НОК-т хандив өгөв 2023-07-20