Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа

"AI Medi Mongolia" ХХК нь БНСУ-ын эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч, тэргүүлэгч компани болох “NTL Health Care” компанийн хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны “CERVICARE AI” системийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ. 

Энэхүү дэвшилтэт оношилгооны системийг БНСУ-ын 32 их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын эс судлаач эмч нар сүүлийн 27 жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн бөгөөд АНУ-ын FDA, Европын CE, БНСУ-ын KFDA стандартыг хангасан олон улсын 6 сая хүний мэдээлэл агуулсан, 5 секундэд умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтайгаар оношилж, эмнэлэг болон үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх өндөр ач холбогдолтой юм.

“CERVICARE AI” хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг орон нутгийн эмч нарт таниулах зорилгоор 2023.08.11-13-ны өдрүүдэд БНСУ-ын “NTL Health Care” компанийн мэргэжилтнүүдийн хамт Дархан-Уул аймгийн “Эрүүл мэндийн төв”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Заамар сумын нэгдсэн эмнэлгүүдэд хамтарсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж, таниулах сургалтыг амжилттай зохион байгуулжээ. 

Цаашид хамтарч ажиллах бүхий л эмнэлэг болон эмч нарт нээлттэй тул 7000-6459, 9509-4108 дугаарт холбогдон, мэдээлэл авах бүрэн боломжтой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ 2023-07-25

БНСУ-ын алдарт моделиудыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. 2023-07-25

БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийжээ 2023-07-25

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа 2023-07-27

БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ 2023-08-01

Умайн хүзүүний хорт хавдрыг 98% магадлалтай оношлогч системийг орон нутагт танилцууллаа 2023-08-16

БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2023-09-10

БНСУ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ САЛБАРЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2023-09-20

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21

БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна 2023-10-09

БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ 2023-10-09