СӨХ дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

СӨХ дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгохоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

СӨХ-дын төлөөллөөс нийтийн орон сууцанд амьдарч буй хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухлыг онцолжээ. Мөн СӨХ-ны хүний нөөцийг мэргэшүүлж, чадавхжуулахад анхаарахгүй бол ажиллах хүнгүй болж байгааг дурдав. Хот төлөвлөлт, газар олголт, барилгын зураг төслийн алдаанаас үүдэн байгалийн гамшигт иргэд хохирох эрсдэл их байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст Монголын СӨХ-ны дээд зөвлөл, иргэд, СӨХ-дын төлөөллийг оруулах санал гаргалаа.

Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хог тээвэр, камерын систем, орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатайг СӨХ-дын төлөөллүүд хэлж байв.
СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг

2003 онд баталсан нь СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зохицуулах шаардлага хангахгүй байгаа. Тиймээс сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэх, нийслэл, дүүргээс хамтарч ажиллах, дэмжих зохицуулалтыг оновчтой болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа аж.  

Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг бөгөөд уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа 2023-08-09

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ 2023-08-16

БНСУ-ын Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана. 2023-08-16

Чехэд амьдарч буй монгол иргэдийн анхааралд! 2023-08-16

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг үүрэг болгов 2023-08-16

СӨХ дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав 2023-08-21

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл 62.3 хувьтай байна 2023-08-22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-08-24

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Номин худалдааны төвөөс эхлүүллээ 2023-08-25

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд! 2023-08-28

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна 2023-09-01