Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна.

 

Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулахаас гадна бэлчээрийн төлөв байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүд, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар танилцуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.