ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат ёсны төлөвшилд шинэ соёл нэвтрүүлж буйг онцлоод хүний эрх бол нийтлэг эрх гэдгийг тэмдэглэхийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүний эрхийн тухай дотоодын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх үндэсний байгууллага гэдгийг тодотгов. Түүнчлэн хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хараат бусаар манлайлан ажиллахыг Комиссын нийт гишүүдээс хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ 2023-11-29

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын шүүх зайлшгүй шаардлагатай 2023-11-30

Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томиллоо 2023-11-30

Элсэлтийн ерөнхий шалгалт нийслэлийн 6 байршилд явагдана. 2023-12-01

БНХАУ-Д ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН САНАМЖ, ЗӨВЛӨМЖ. 2023-12-01

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа 2023-12-01

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ. 2023-12-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ 2023-12-02

Zarig.mn сайтын хандалтыг хязгаарласантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос ЦЕГ-т хандлаа 2023-12-03

БНСУ-ЫН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧТАЙ ХАМТАРНА 2023-12-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас дараах мэдээллийг өглөө. 2023-12-05