БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөжээ..
![БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөжээ..](http://olnodo.com/media/post/2023-12/kRStlJEZ8Yb1Y60jTfV2owwQUyO0ndh4jxng0mZB.gif)
БНСУ-д ачааны машин жолоодож явсан монгол залуу автобусны буудлыг мөргөж зугтсан хэрэг гарсан байна.
Хэрэг 2023.12.04 өдрийн өглөөний 8 цаг 57 минутад болсон ба тухайн ослын улмаас автобусны буудлын таазны шил бүрэн хагарч, нэг хүн шилний хэлтэрхийнд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаагийн газраас 30 гаруй насны Монгол улсын иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчилсан байна.
Осол гаргасан А- нь согтуу байгаагүй бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа МОНГОЛЧУУДДАА сануулахад жолооны үнэмлэхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.