Хан Дон Хун цагаачлалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол БНСУ  газрын зурагнаас алга болно гэж анхаарууллаа

Хан Дон Хун цагаачлалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол БНСУ  газрын зурагнаас алга болно гэж анхаарууллаа

Хууль зүйн сайд Хан Дон Хун лхагва гарагт цагаачлалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол БНСУ  газрын зурагнаас алга болно гэж анхааруулаад, цагаачлалын асуудал эрхэлдэг шинэ агентлаг байгуулах санаачилгыг парламентаас дэмжихийг уриалав. Хан Дон хууль тогтоогчидтой уулзах үеэрээ "Цаачлалын бодлогын тухайд бид үүнийг хэрэгжүүлэх  эсэхээ өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцсэн.

Учир нь тэгэхгүй бол хүн ам зүйн сүйрлээс болж мөхөх хувь тавилангаас мултарч чадахгүй" гэжээ. Гэхдээ Цагаачлалын агентлагийг ажиллуулахаар төлөвлөж байгаа нь Засгийн газар гадаадын иргэдэд ээлтэй арга хэмжээ авна гэсэн үг биш гэдгийг Хан онцолжээ.

Тэрбээр  "Бидний хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого нь зөвхөн олон тооны гадаадын иргэдийг хүлээн авах тухай биш юм. Харин бид нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр зөвхөн өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гадаадын иргэдийг хүлээн авахын зэрэгцээ бичиг баримтгүй цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авах болно" гэв. Цагаачлалын агентлагийн зорилго нь хүмүүнлэгийн зорилгоор олон янзын соёлыг нэвтрүүлэх бус, улс үндэстэн, ард түмнийхээ бодит ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд оршиж байгааг сайд онцолжээ.

Уулзалтын үеэр Хан цагаачлалын агентлаг байгуулах яамны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, парламентаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүний зэрэгцээ орон нутгийн засаг захиргаанд  цагаачлалын агентлаг байгуулахаар төлөвлөж байгаа аж.  Ансан хотод нийт 118 орноос ирсэн 94 мянга гаруй гадаадын иргэн оршин суудаг нь тус хотын 729 мянган хүн амын 13 хувийг эзэлдэг байна. Солонгост гадаадын хүн амын нягтаршил хамгийн өндөр байдаг энэ аж үйлдвэрийн хот нь цагаачлалын агентлагийн хувьд хамгийн тохиромжтой байршилд тооцогдож байна. 

Ансан хотын дарга Ли Мин "Бидний дэд бүтэц, гадаадын иргэдтэй холбоотой бодлогын туршлага нь цагаачлалын агентлагийг ажиллуулахад тохиромжтой” гэв. Кёнги мужийн Сөүл хотын баруун талд орших Гимпо хот нь Инчон, Гимпо олон улсын нисэх онгоцны буудлуудтай ойр, хүртээмжтэй гэдгээрээ  хамгийн сайн нэр дэвшигчид тооцогдож байна.

Ерөнхийлөгч Юн Сук Ёол 2022 оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш цагаачлалын шинэ агентлаг байгуулах боломжийн талаарх хэлэлцүүлэг  хүчээ авч байна. Хууль зүйн сайд мөн цагаачлалын бодлогыг боловсронгуй болгох нь үндэстний тусын тулд чухал гэдгийг онцолж байгаа юм.

Солонгос улс цагаачдын бодлогод зориулагдсан тусдаа төрийн байгууллага байгуулах шаардлагатай байгааг цагаачлалын асуудал хариуцсан олон мэргэжилтэн, бодлого боловсруулагчид онцолж байсан.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/www/nation/2023/12/356_364581.html]

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Хятадад тархсан уушгины хатгалгаа өвчин дэлгэрчээ. 2023-12-06

BLACKPINK хамтлаг YG Entertainment компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгажээ. 2023-12-06

БНСУ-д хүчирхийлэл үйлдсэн Мандал сумын орлогчид хоёр жилийн хорих ял оноожээ. 2023-12-07

БНСУ-ын айл нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүч Монгол улсын иргэд 2023-12-10

БНСУ, ЯПОН, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Сөүлд хэлэлцээ хийжээ 2023-12-11

Хан Дон Хун цагаачлалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол БНСУ  газрын зурагнаас алга болно гэж анхаарууллаа 2023-12-12

БНСУ-ын Засгийн газар төрөлтийг дэмжихгүй бол улсын эдийн засаг буурж, хасах үзүүлэлт рүү орно 2023-12-12

БНСУ-ын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ. 2023-12-14

БНСУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд асанд 6 сая воны торгууль ногдуулсан байна 2023-12-15

БНАСАУ холын зайн тусгалтай тив алгасах баллистик пуужин харважээ. 2023-12-18

БНСУ-ЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА. 2023-12-18