Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана.

Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана.

Иргэн та 2023 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тодруулбал, суглааны тохирол нэгдүгээр сарын 24-нд буюу лхагва гарагт улс орон даяар шууд явагдах аж.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлтттэй байлаа.

НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхны хурлаа хийж, даргаа сонголоо 2024-01-22

“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна 2024-01-22

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. 2024-01-23

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа 2024-01-23

Орон сууцны үнэ 8.1 хувиар нэмэгджээ 2024-01-23

Лхагва гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана. 2024-01-23

СЗХ: Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоов 2024-01-23

НОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖ, ТҮЙМЭРТ ӨРТСӨН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ 2024-01-24

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 568 иргэн азтан боллоо 2024-01-24

С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна 2024-01-24

Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. 2024-01-24