Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар  “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж, “Hyundai Porter” загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргалаа. 2024-01-24

Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв 2024-01-25

Хоёр жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан 2024-01-25

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна 2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 2024-01-25

Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа 2024-01-25

Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийн чанар стандарт, хангалтын талаар мэдээлэл өглөө. 2024-01-25

Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-01-25

УНТЭ: ОРОН НУТАГТ УРОЛОГИЙН 9 МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 2024-01-25

ЗТХЯ 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа 2024-01-25