1072 хувьцааны дансаа шалгах заавар

1072 хувьцааны дансаа шалгах заавар

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон. Тэгвэл та “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хэчнээн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийн тулд өөрийнхөө нэр дээр хэчнээн хувьцаа байгааг шалгаарай.

Иргэн таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд https://1072.ett.mn/mn/check сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ.

Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.