Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Нийслэлийн автозамын зарим хэсэгт 2024 оны хоёрдугаар сарын 07, 08-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийнэ.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ 2024-02-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав 2024-02-06

Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа 2024-02-06

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ 2024-02-06

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа 2024-02-07

Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана 2024-02-07

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг үзэгч, дэмжигчдээсээ урам хүсэж, захидал илгээжээ 2024-02-07

Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 2024-02-07

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-02-08

Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана 2024-02-08

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 13 цагт эхэлнэ. 2024-02-08