Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу" гэж тодруулсан.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа. Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.

Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна" гэж хариуллаа.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн "Шатахуун түгээх станцууд тун эрсдэлтэй байршилд байгаа тохиолдол маш их байна. Зөвшөөрлийг нь хаанаас өгдөг юм бэ. Энэ асуудлыг цэгцлэхэд ямар арга хэмжээ авах вэ" гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шатахуун түгээх станцуудад стандарт мөрдүүлэхэд анхаарах шаардлага үүссэн. Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөг нарийвчлан гаргах шаардлагатай. Шатахуун түгээх станцын зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог. Зөвшөөрөлгүй баригдаж байсан станцууд ч байна. Сургуулийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар Ажлын хэсэг байгуулсан" гэж хариулав. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Алтансувд: БНСУ өнгөрсөн жилүүдэд гэрээт ажилтны квот болон ажиллах салбарын тоог нэмэгдүүлсэн 2024-02-24

“Нүүрсний” хэрэгт холбогдсон 66 хүний хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна 2024-02-24

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 2024-02-24

Сонгуулийн тухай хууль, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв 2024-02-24

Цасанд хаагдсан 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээл хүргэжээ 2024-02-24

Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй 2024-02-24

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-02-26

Баян-Өндөр сумийн нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт өнөөдөр ажиллаж байна. 2024-02-26

Улсын онцгой комиссоос үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна 2024-02-26