Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс үйлчилж эхэллээ.
Ингэснээр Вьетнамруу Монгол Улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. “Аэро Монголиа” компани Вьетнамын Ханой хот руу долоо хоногт гурван удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.