БНСУ дахь Монгол цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч Ч.Отгонтуяаг “Алтан гадас” одонгоор шагнажээ
Энэ сарын 7-ны өдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 13 дугаар зарлигаар Солонгос дахь Монгол цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч Ч.Отгонтуяа “Алтан гадас” одонгоор шагнуулж, энгэрээ мялаалаа.
Тэрээр 1999-2006 онуудад Солонгос дахь Монгол сургуульд, 2006 оноос өнөөг хүртэлх хугацаанд Солонгос дахь Монгол цэцэрлэгт сурган хүмүүжүүлэгч багшаар тасралтгүй ажиллаж, БНСУ-д өсч бойжиж буй хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж ирсэн нэгэн билээ.
Түүний хүч чармайлт, нөр их хөдөлмөрийг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж, төрийн одон медаль гардуулахыг даалгасан тухай ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ж.Оюунбаатар танилцуулж, түүнд хүндэтгэл үзүүлэн, цаашдын ажил хөдөлмөрийн амжилт, гэр бүлийн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.