Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийг олгосон

Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийг олгосон

Хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө. Өнөөдрийн нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт өвөлжилт хүндрээд байна

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар тэжээлийн буудайг хаваржилт хүндэрсэн аймаг сумдад олгох хуваарийн дагуу 12 аймагт нийт 6447 тонн буудайг малчдад хүргэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох 9.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэсний хүрээнд эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машиныг олгоод байна.

Улсын хэмжээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 3,9 сая толгой малын зүй бус хорогдол гарсан нь нийт малын 6.1 орчим хувийг эзэлж байгаа юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. Сэтгүүлчдийн зүгээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаарх асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 2024-03-13

Францын их, дээд сургуульд 10 оюутан тэтгэлгээр сургана 2024-03-13

“Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг эхлүүллээ 2024-03-13

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ 2024-03-13

Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа. 2024-03-13

Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийг олгосон 2024-03-13

БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ 2024-03-14

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ 2024-03-14

“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно 2024-03-14

Цэвэр үүлдрийн англи, араб азарганаас үр авч хадгалах ажлыг хийж байна 2024-03-14

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2024-03-14