БНСУ-д цагаач эмэгтэй нөхөртөө хутгалуулж амиа алджээ

БНСУ-д цагаач эмэгтэй нөхөртөө хутгалуулж амиа алджээ

Өнөөдөр орон нутгийн цагдаа нар 50 гаруй насны Солонгос эрэгтэйг эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэж мэдэгдлээ.
Сэжигтэн хохирогчийг мягмар гарагийн 01.00 цагийн орчимд Өмнөд Кёнсан мужийн Янсан хотод гэртээ унтаж байхад нь хутгалж хөнөөсөн гэж Янсан хотын цагдаагийн газраас мэдээллээ. Дараа нь сэжигтэн машинаа жолоодон хотын төв рүү явж, өглөөний 07:43 цагийн үед цагдаад дуудлага өгсөн байна.

Сэжигтэн цагдаад мэдүүлэг өгөхдөө "Эхнэр маань өөр хүнтэй харилцаа үүсгэсэн  юм шиг санагдаад их уурласан" учраас ийм хэрэг үйлдсэн гэжээ. Албаныхан түүнийг баривчлах зөвшөөрөл хүссэн бөгөөд юу болсныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.
Хохирогч нь сэжигтэнтэй 2016 онд гэрлэж, 2019 онд Өмнөд Солонгосын иргэншилтэй болсон байна. Хохирогч ямар улсын иргэн гэдэг талаар мэдээлэл өгөөгүй байна.


Эх сурвалж: https://m.koreaherald.com/view.php?ud=20240328050706

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ 2024-03-20

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт иргэдийн ажлын орчин, нөхцөл байдалтай танилцлаа 2024-03-21

БНСУ-д шинээр ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-03-21

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно 2024-03-26

Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ 2024-03-26

БНСУ-д цагаач эмэгтэй нөхөртөө хутгалуулж амиа алджээ 2024-03-28

Монгол, Солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 2024-03-29

ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд Солонгос дахь Монгол сургуульд ажиллалаа 2024-03-29

БНСУ-д бүх нийтийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлжээ  2024-03-29

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-03-30

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2024-03-31