КОВИД-19 | Энэтхэгт 100 гаруй хүн нас барлаа

КОВИД-19 | Энэтхэгт 100 гаруй хүн нас барлаа

Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 109 болжээ. “NDTV”-гийн мэдээлснээр халдварласан хүний тоо 4067 болсон байна. Хоногт 500 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж, коронавирусний халдвартай тэмцэх асуудлыг авч хэлэлцсэн билээ.

Тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн аж байдлын яамнаас мэдэгдсэнээр онцгой дэглэмийг энэ сарын 14-нийг хүртэл хатуу дагаж мөрдөх журам үйлчилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.