АНУ-ын виз мэдүүлэх 14-өөс доош насныхан ярилцлагын цаг товлодог болно

АНУ-ын виз мэдүүлэх 14-өөс доош насныхан ярилцлагын цаг товлодог болно

Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Тодруулбал:

Ирэх сарын 1-нээс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-өөс доош насны хүүхдүүд хамаарах юм байна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй аж. 14-өөс доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байх юм. 

Зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаарддаг. Шинэ журам нь хэрэгжиж эхэлснээс хойш ярилцлагын цаг, эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.

Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудсаас авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Яармагийг 1-р хороололтой холбох авто зам, гүүрийг зургаадугаар сард нээнэ 2024-04-10

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-10

Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-11

"Монголын Багш нарын 8 дугаар их хурал" эхэлж байна 2024-04-11

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024-04-11

АНУ-ын виз мэдүүлэх 14-өөс доош насныхан ярилцлагын цаг товлодог болно 2024-04-11

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-11

Гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ 2024-04-11

ДУНДГОВИЙН Б.ПҮРЭВДАШ ЗААН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ 2024-04-11

Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа 2024-04-12

УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа 2024-04-12