Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох албан даалгавар хүргүүллээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХКҮ” ххк-ийн захиалгатай “ТҮШИГТ АРГА констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй оффис, үйлдвэрийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар зохих мэргэжлийн байгууллаын зөвшөөрөлгүй эхлүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дах заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгуулах хүртэл угсралтын ажлыг зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.