Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ.

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ.

Үндэсний аудитын газар өнөөдрөөс бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээх юм.

Үүнд:

Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ хэмээн дээрх хуульд заасан.

Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна. Үүнд, сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл, мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр songuuli@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газарт ажлын цагаар хүлээлгэн өгөх юм. Бие даагч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар ирүүлэх аж.

Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх юм.  Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх аж. Тухайн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсвэл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ. Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ гэж ҮАГ-аас мэдээллээ.

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуваарь:

2024.04.22 (Даваа гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.23 (Мягмар гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.24 (Лхагва гараг)-08:30 минутаас 00:00 цаг хүртэл байх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв 2024-04-20

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон медаль хүртээв 2024-04-20

Монголын баг шайбтай хоккейн ДАШТ-ний “D” дивизионы аварга боллоо 2024-04-20

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана 2024-04-22

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна 2024-04-22

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ. 2024-04-22

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-22

"Монголын инновацын 7 хоног-2024" өдөрлөг эхэллээ 2024-04-22

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав 2024-04-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов 2024-04-23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ 2024-04-23