БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл өнөөдөр ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт шахам тохиолдож байна.
Хамгийн ойроос дурдвал, Хятадын урд талын Гуандун мужид бороо үргэлжлэн орсноос үерийн гамшигт өртөж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд буй юм байна.
Мужийн төв Гуанжчоу хот болон Шаогуан, Хеюан зэрэг хэд хэдэн хотод нөхцөл байдал хамгийн хүндрэлтэй байгаагаас хичээл сургуулиудыг хаасан, Гуанжоугийн олон улсын нисэх буудал ажиллахгүй байгаагаас нислэгүүдийг цуцлах юм уу, хойшлуулсан байдалтай байна.
Мужийн хэмжээнд ням гарагийн оройны байдлаар л гэхэд нийт 82559 хүнийг нүүлгэн шилжүүлснийг мэдээлж байжээ.
"Синхуа" агентлагийн мэдээгээр, наанадаж 4 хүн амь эрсэдсэн, 10 хүн сураггүй байгаа бол, хүмүүс гэмтэж бэртсэн мэдээ одоогоор ирээгүй талаар албаныхан мэдээлсэн байна.
127 сая хүн амтай, Хятадын үйлдвэрлэл, худалдаа төвлөрсөн Гуандун мужид өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн орсон ихээхэн усархаг, ширүүн, дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн гамшиг эхтэй, ерөнхийдөө 5-6 сараас эхэлдэг үери
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.